Охид үнсэлдсэн рекламд япончууд дүргүйцэв

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

Охид үнсэлдсэн рекламд япончууд дүргүйцэв

        Puccho-гийн рекламнаас

Японы Puccho чихрийн өнгөрсөн 3-р сард гарсан реклам нь сурталчилгааны асуудал зохицуулдаг нутгийн байгууллагын нэр дээр 116 гомдол хүлээн авч, өргөн хэлэлцүүлгийн бай боллоо. Япончууд үүнийг ижил хүйстний бэлгийн харьцааг сурталчилсан гэж үзэж байна.

Сурталчилгааны клипт японы алдартай AKB48 хамтлагийн 10 охин тогложээ. Тэдний ихэнхи нь өсвөр насных бөгөөд бүгд сургуулийн дүрэмт хувцастай байжээ. Сурталчилгааны зохиомжийн дагуу тэд чихрийг амнаас аманд дамжуулдаг байна.

Чихрийг үйлдвэрлэдэг UHA Mikakuto компанийн төлөөлөгч мэдэгдэхдээ, тэд рекламныхаа талаар гомдол, сайшаал аль аль нь багтсан “холимог” үнэлгээг хүлээн авсан гэж онцоллоо. Санал асуулгын дүнгээс үзэхэд энэ реклам одоо нэвтэрч байгаа реклам дотроос дөрөвдүгээр байр эзэлснийг мөн компанийн төлөөлөгч дурдлаа.

АКВ48 хамтлаг Япон болон азийн бусад оронд нэн алдартай юм. Зөвхөн 2011 онд гэхэд л хамтлагийн бичлэг нийт 200 сая долларын борлуулалттай байсан билээ.

Сургуулийн дүрэмт хувцастай бүсгүйн эротик дүр бол японы орчин үеийн түгээмэл (popular) соёлын нэгэн салшгүй хэсэг гэж зарим судлаачид үздэг байна.

Эх сурвалж: tokyohive.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж