Цаг бусаар хорвоог орхисон дуучин Уитни Хьюстоны төрсөн охин Бобби Кристина Браун эхийнхээ тухай дурсамж киноны гол дүрийг бүтээх хүсэлтээ илэрхийлжээ.
"Эхийгээ надаас илүү мэдэх хүн үгүй. Тиймээс би түүний дүрийг бүтээх ёстой" гэж Бобби Кристина Браун хэлсэн байна. Уитни Хьюстоныг нас барахаас өмнө түүний амьдралаар кино бүтээх болсон юм. Нэрт дуучны дүрд тоглож болох хүмүүсийн жагсаалтын эхэнд дуучин Рианнагийн нэр бичигдсэн ч тэрээр албан ёсоор татгалзжээ.
"Дуучид кинонд тоглоод байдгийг би ойлгодоггүй. Ялангуяа мюзиклд тоглох хэрэггүй гэж боддог. Тэгээд ч би дуучин Рианнагийнхаа дүрийг ч амьдрал дээр бүрэн бүтээгээгүй яваа" хэмээн Рианна цааргалжээ. Тиймээс Уитни Хьюстоны дүрийг бүтээх жүжигчдийн нэрийг дахин гаргах болсон юм.
Р.Гэгээ
Зохоигчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин
Зохоигчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин