Австралийн нэгэн түшмэл эмэгтэй ажил олгогчоосоо албан томилолтынхоо үеэр дэн буудалд бэлгийн ажил хийж байгаад гэмтсэнийхээ төлөө нөхөн олговор гаргуулж чадсан тухай ABC News мэдээлж байна. Одоо холбооны засгийн газрын ажилтан энэ эмэгтэйд зөвхөн эмчилгээнийх нь төлбөрийг олгоод зогсохгүй шүүхийн зардлыг нь олгох ёстой болж байгаа юм.
Нэрийг нь нууцалж байгаа эмэгтэй бүр 2007 онд ажил олгогчоо шүүхэд өгчээ. Чухам тэр үед тэрээр томилолтоор явсан бөгөөд нэг өдөр нь хэн нэгэн эртэй бэлгийн харьцаанд орсон байна. Бэлгийн ажлын үеэр ор тулгаж тавьсан хананаас түшмэл эмэгтэйн толгойн дээр чийдэн унаж, тэрээр хамар, шүд, амандаа гэмтэл авчээ. Түүнчлэн тэрээр сүүлд сэтгэцийн эмгэг болон даамжирсан гүн хямралыг амссан тухайгаа хожим гомдолдоо бичсэн байна.
Засгийн газрын хөдөлмөрийн аюулгүй байдлын хороо төрийн албан хаагч эмэгтэйд эмчилгээнийх нь зардлыг нөхөн олгохоос татгалзсан байна. Давж заалдах шатны шүүх мөн төрийн албыг дэмжиж, эмэгтэйн нэхэмжлэлийг барагдуулахаас татгалзжээ. Гэвч түшмэл эмэгтэй горьдлого тасралгүй дээд шатны шүүхэд ханджээ.
Ингээд, 2012 оны 4 сарын 19-нд холбооны шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргаж, ажил олгогчид эмэгтэйн бүх санхүүгийн гомдлыг барагдуулахыг үүрэг болгожээ. Томилолтоор явж байсан ч албан үүргээ гүйцэтгээгүй үедээ гэмтэл авсан учраас эмэгтэйн гомдол үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхийнхэн шийдсэн нь алдаатай гэж шүүгч мэдэгдсэн байна.
Эмэгтэй дэн буудалд хөзөр тоглож байгаад гэмтсэн байлаа ч ажил олгогч нөхөн олговор өгөх ёстой гэж холбооны шүүхийн төлөөлөгч онцолжээ. Хир хэмжээний мөнгөн дүн олгох тухай яригдаж байгааг тодруулахгүй байгаа юм.
Эх сурвалж: ABC News