Илүү их эсвэл бага байж болно. Өөрөөр хэлбэл <<Чанар тоо хэмжээнээс илүү чухал юм>>. Өдөр хийх ажлаа бага хэмжээгээр төлөвлөвөл илүү чанартай хийх бөгөөд урьдчилан төлөвлөөгүй зүйл гэнэт гарч ирж саад болхоос сэргийлнэ.
Ажлын төлөвлөгөө хуваарь хэрэглэ.цаг заваа зохицуулж удирдахын тулд ажлын төлөвлөгөө хэрэглэ. Та төрөл бүрийн хөтөлбөр << time manager > > зэрэг цаас, компьютер зэргийг ашиглаж болно. Өөртөө хамгийн тохиромжтойг нь сонго.
Хэрэгтэй цагт <<үгүй>> гэж хэлж сур. Та завгүй эсвэл тухайн сэдвээр хангалттай мэдээлэлгүй үед <<үгүй>> гэх хэрэгтэй. Ингэсэхээр таны ачаалал багасаж, өөрийн ажилдаа илүү их цаг гаргаж чадна. Нэг долоо хоногийн турш туршиж үзээд ялгааг нь олж харах болно.
Цаг гарга.өдөр тутмынхаа ажил дундаас ашиггүй, хугацаа алдаж буй ажлыг хасч, тухайн цагийг хамгийн сайнаар ашигла.
Автоматжуул. Техник ашигла. Техникийн хэрэгсэлийг ажиглан олон зүйлийг автоматжуулж болох бөгөөд ингэсэнээр <<хугайлагдах>> цагаа багасгаж болно. Жишээ нь утасаар ярихын оронд электорн шуудан ашиглах эсвэл байнга хэрэглэдэг бэлэн хариултуудыг утсандаа бэлдэх.
Ажлаа хуваарил. Ажлаа бүгдийг нь өөрөө хийх гэж бүү оролд. Бусдад шилжүүлж болох ажил байж л байгаа. Ийм ажлаас болж цаг алдахгүйн тулд хамтран ажиллагсаддааөгч свэл тань шиг хийж чадах гдны байгуулгад даатгаж болно.
Нэгтгэ. Дургүй ажлаа хийх үедээ өөрийн дуртай ямар нэг зүйлийг давхар хийхэд танд тааламжтай байх болно. Жишээ нь утасаар ярьж байх үедээ хөгжмөө сонсож болно.
Цаг хугацаа бол хүн бүрт оногдсон бэлэг юм. Та цаг завынхаа өчүүхэн төдий хэсгийг дараах зүйлсэд болон өөрийн хүсэлдээ тохируулан ажиллана гэж итгэж байна. Ингэж чадвал та өөрийн хийх дуртай зүйлдээ зориулах цаг завтай болох юм.