Террористууд бичсэн сануулгадаа номлогч Абу Катадыг эх орноосоо албадан гаргах нь Их Британи улс өөртөө дайсагналын хаалга нээсэнтэй адил гэж мэдэгджээ.
Абу Катад гэдэг нэрээр олны танил болсон Омар Отман нь Европ тивд хамгийн их нэр нөлөө бүхий жихадын үзлийг дэмжигч исламын номлогчдын нэг ажээ. Их Британийн Засаг захиргаанаас Абу Катадыг саяхан дахин баривчилсан талаар мэдэгдсэн бөгөөд түүнийг албадан гаргах хэргийг дахиад сөхсөн юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард Абу Катад тэнсэнгээр шоронгоос суллагдсан юм. Тэрээр зургаан жил шоронд хоригдсон бөгөөд Их Британийн зарим улс төрчид үндэсний аюулгүй байдалд нь занал учруулах магадлалтай гэж үзэн, түүнийг суллах шийдвэр гаргасан ажээ.