Олон улсын эдийн засагчид "Ази тивд эдийн засгийн алтан үе ирлээ" хэмээн онцоллоо.
Олон улсын валютын сангийн тооцоолсноор энэ онд Азийн эдийн засаг 0.6 хувиар өснө гэсэн тооцоо гаргажээ. Ингэж өсөх нь "БНХАУ, Энэтхэг, Монгол зэрэг улсаас ихээхэн шалтгаална" гэсэн байна.
Мөн Азийн бусад орнуудад эдийн засгийн өсөлт тогтвортой байх аж. Хэрэв энэ байдлаар жигд өсөлттэй байвал 2050 он гэхэд Ази тивийн эдийн засгийн өсөлт Европын өмнө гарах ажээ. Мөн тэр үед дэлхийн ДНБ-ний 52 хувийг бүрдүүлэх гэнэ.
Түүнчлэн Вьетнам, Лаос, Камбуж, Мьянмар зэрэг улсын эдийн засаг шинэ систем рүү шилжиж, Сингапур, Малайзын үйлчилгээний салбар өндөр хөгжилтэй байгаа зэрэг шалтгаанууд Ази тивийн ирээдүйд ихээхэн нөлөөлөх юм байна.
"Улс төрийн тойм" сонин