Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Агуу их эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай болон тус яамны удирдлагууд Зөвлөлтийн дайчдын хөшөө болон Г.К. Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн цэцэг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Оросын ахмад дайчад болон ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгчд оролцлоо.
Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай “Монголын ард түмэн Орос нөхдийнхөө хамтаар хэдхэн хоногийн дараа түүхт Аугаа их Эх орны дайны ялалтын 65 жилийн ойг ёслол тэмдэглэх гэж байна. 1930-аад оны сүүлчээр фашистын Герман нь Европ тивийг бүхэлд нь, цаашилбал ЗХУ-ыг эзлэн авч, дэлхий дахинд өөрийн дэглэм, ноёрхлоо тогтоохыг эрмэлзэн дэлхийн II дайныг дэгдээснээр, хүн төрөлхтний түүхэнд том хар мөр үлдээсэн юм. Аугаа их Эх орны дайнд Оросын ард түмнийг ялалтад хүргэхэд хамгийн дотно нөхөр нь байж, дэмжлэг тусламж үзүүлсэн орны тоонд Монгол Улс зүй ёсоор орох бөгөөд дайны хүнд бэрх жилүүдийн сэтгэл санааны болон эд материалын тусламжийн бодит жишээ нь  “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх эскадрилийг бэлэглэн бүхнийг фронтод зориулж байсан үнэн түүхийг мартах учиргүй” гэлээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж