Тус улс өнгөрсөн жилийн байгалийн гамшгийн хохирлоос гарахын тулд нөхөн сэргээлтийн ажлаа үргэлжлүүлж байгаа энэ үед сайхан мэдээ болсон тухай албаныхан хэлж байна. Зөвхөн машины худалдаа өмнөх жилээс 33.6 хувиар нэмэгдсэн бол нийт экспорт 5.9 хувиар өсчээ.
Хямралд өртөөд буй АНУ-ын зах зээлийн машины эрэлт дахин сэргэсэн нь Японы экспортын үзүүлэлтийг өргөж байгаа юм. АНУ-ын машин худалдан авалт өнгөрсөн сард 13 хувиар нэмэгджээ. ""Toyota" 15, "Nissan" загварын машины худалдаа 13 хувиар нэмэгджээ.
БиБиСи агентлагийн судалгааны хэлтсийнхэн "Японы экспортын үзүүлэлт сайжирч байгаа нь дэлхийн эдийн засаг сэргэж байгаагийн илрэл. Саяхан иенийн ханш суларснаар дамжуулан экспорт нэмэгдсэн" гэжээ.
Японы иенийн ханш өнгөрсөн хоёр, гуравдугаар сард ам.долларын эсрэг найман хувиар унасан юм. Харин импортын хэмжээ 10.5 хувиар өсчээ. Гуравдугаар сарын турш тус улсын худалдааны алдагдал 82.6 тэрбум иен болсон юм. Шинжээчид шатахууны импорт нэмэгдсэн нь ирэх сарууд дахь худалдаанд ихээр нөлөөлнө гэсэн байна.