“Хонгорын түүчээ” ТББ ойн баяраа тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

“Хонгорын түүчээ” ТББ ойн баяраа тэмдэглэлээ

Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхэд, залуучуудын нийгэм дэхь зөв оролцоог дэмжин ажиллаж буй “Хонгорын Түүчээ” ТББ хоёр жилийн ойгоо энэ сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Хоёр жилийн ойгоо угтаж  олон бүтээлч ажлыг өрнүүлээд байгаа юм. Жишээ нь Баянхонгор аймгийн оюутны өөрийн удирдлагын анхан шатны нэгж сумдын оюутны холбооны тэргүүлэгч гишүүдийг чадваржуулах “Түүчээ Оюутан-2012” сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Тус сургалтын 10 гаруй сумын 200 гаруй оюутнууд хамрагдаад байна. Мөн 2012 оны 04 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн оюутан залуучуудын “Их Хуралдай-II”-ыг анх үүсгэн байгуулагдсан өдрөө сум бүрээс 3 оюутаныг хамруулж нийт 80 гаруй оролцогчтой зохион байгууллаа. “Их Хуралдай-II”-ын хүрээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудаа үндсэн дөрвөн төрөлд хувааж тайлагналаа. Үүсгэн байгуулагчдын нэг Ч.Баярцэцэг “Үүсэл хөгжил, Их Хуралдай-I”, Нарийн Бичгийн Дарга Б.Отгонбямба “Хувь хүний хөгжлийн лекц, сургалт”, УЗГишүүн Г.Дамбадаржаа “Цахим үйлчилгээ ба www.bayankhongor.info”, УЗГишүүн Б.Лхамсүрэн “Мэдлэгт Аялал ба Олон нийтийн кампанит ажил” сэдвүүдээр илтгэл танилцуулсанаар хурлын үйл ажиллагаа эхлэв. Мөн хурлын үеэр “Хонгорын Түүчээ” ТББ Тэргүүн Р.Амарбаясгалан  бүтэц бүрэлдэхүүний шинэчлэл, өөрчлөлтийг хийж зургаан дэд тэргүүн, гучин нэгэн удирдах зөвлөлийн гишүүдтэй болсоноо танилцуулав. Тус байгууллагын соёл урлаг хариуцсан дэд тэргүүнээр сонгогдсон залуу дуучин Э.Энх-Эрдэнэ залуусд мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм. Оюунаараа нэгдэж-Олуулаа найзлая уриалгын хүрээнд зохион байгуулагдаж буй хурлын төлөөлөгчдөд JCI байгууллагын үндэсний Ерөнхийлөгч, “Чоно” группын ерөнхий захирал Ш.Алтанбагана “Хувь хүний хөгжил” сэдвээр лекц уншиж, халуун дулаан ярилцлага өрyүүлсэн нь энэ хурлын бас нэг онцлог байв. Сургалтын дараа хурлын төлөөлөгчид “Оюунаараа нэгдэж-Олуулаа найзлая” салбар хэлэлцүүлэгээр олон ажлын шинэ санал санаачлагуудыг гаргаж хэлэлцэж 100% саналаар санамж бичгийг батлав. Санамж бичгийг баталсанаар үндсэн хурлыг үйл ажиллагаа өндөрлөж баярын цэнгүүнд төлөөлөгчид оролцов. Хоёр жилийн ойн баярын цэнгүүнд залуу дуучин Э.Энх-Эрдэнэ, Т.Амина, Ice Top хамтлагын дуучин Хаагий, Нэгэн зүгт хамтлагууд ая дуугаа өргөж баяр дээр баяр нэмлээ.

Эх сурвалж:  /www.bayankhongor/  Баянхонгор аймгийн мэдээллийн портол сайт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж