Нобелийн шагналт эрдэмтэн өнөөдөр лекц уншина

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналт эрдэмтэн өнөөдөр лекц уншина

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон МУИС-ийн урилгаар 2008 оны физикийн салбарын Нобелийн шагналт Японы нэрт эрдэмтэн Тошихидэ Маскава Монголд дөрөвдүгээр сарын 19-нд айлчлан ирсэн билээ. Түүнд энэ сарын 20-ны 10.00 цагт МУИС-ийн дугуй танхимд МУИС-ийн “Хүндэт доктор” цол гардуулах ёслолын үйл ажиллагаа болж, 11.00 цагт  Тошихидэ Маскава Монголын физикчдэд зориулан “70-аад оны эгэл бөөмс замбараагүйдлээс загвар руу” сэдэвт лекц  уншсан юм. Мөн тэрбээр энэ сарын 21-нд буюу өнөөдөр Соёлын төв өргөөнд 15.00 цагт “СР тэгш хэмийн зөрчил юу өгүүлнэ вэ?” сэдэвт лекцийг үнэ төлбөргүй унших юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж