Цахим мэдээллийн тоног төхөөрөмж гардуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

Цахим мэдээллийн тоног төхөөрөмж гардуулав

Дорноговь аймгийн архивын ажилтнуудын бүсчилсэн сургалтыг энэ сарын 16-18-ны хооронд Сайншанд хотод зохион байгуулав.

Сургалтад архивын хадгалалт хамгаалалт, өнөөгийн хөгжлийн чиг хандлага болон тулгараад буй асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Тухайлбал, бичиг баримтыг цахим хэлбэрт хадгалах горим, түүний аюулгүй байдал, удаан хугацаанд хэрхэн хадгалах, зориулалтын албан өрөө түүний стандарт болон ажилтнуудын мэдлэг зэрэг асуудлын хүрээнд ярилцаж туршлага солилцжээ. Сургалтад оролцогчдод Үндэсний төв архивын захирал М.Эрдэнэбат, Архивын ерөнхий газрын МТХ-ийн дарга Ч.Оюунчимэг нар хичээл зааж, аймаг бүрт 10 сая төгрөгийн өртөг бүхий цахим  мэдээллийн тоног төхөөрөмж гардуулсан байна.

Х.Эрдэнэбулган  /Дорноговь/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж