Хэсгийн ахлагч нар унадаг дугуйтай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

Хэсгийн ахлагч нар унадаг дугуйтай боллоо

Дорноговь аймгийн Сайншанд сумын гуравдугаар багийн хэсгийн ахлагч нар унадаг дугуйтай боллоо.  Багийн албаны ажлыг иргэдэд ойртуулж хүртээмжтэй хүргэх, цаг хугацааг хожиж ажил хөнгөвчлөх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй зэрэг олон давуу талыг бодолцон багийн найман хэсгийн ахлагчид мөн тооны унадаг дугуйг сумын ЗДТГ-аас гардууллаа.

Хэсгийн ахлагч нар харьяа багийнхаа айл өрхөөр нэг бүрчлэн орж иргэний болон цэргийн тоо бүртгэл хийхээс гадна хог хаягдал, эрүүл мэндийн үзлэг зэрэг төрөөс явуулж буй томоохон бодлого шийдвэрийн хүрээнд хийгддэг олон ажлыг танилцуулж, зохион байгуулахад гар бие оролцдог чухал албатай хүмүүс учраас албан ажлынхаа хүрээнд унадаг дугуйтай болсондоо  сэтгэл нь хангалуун байгаа аж. Уг унадаг дугуйг авахад орон нутгийн төсвийн хөрөнгөөс дөрвөн сая орчим төгрөг зарцуулсан бөгөөд иж бүрэн тоноглогдсон юм байна. 

Х.Эрдэнэбулган  /Дорноговь/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж