Roberto Cavalli: Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү хүчтэй

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Roberto Cavalli: Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү хүчтэй

 Түүний
зохион бүтээсэн хувцас өнгөлөг, тачаангуй байдгаас гадна цаанаа л нэг
дэгжин, этгээд байдаг билээ. Түүний ур чадвараар бүтсэн арьсан, торгон
бүхий л хувцас өөрийг нь “Улаан хивсний ёслол”-ын дээд зэрэглэлийн
загвар зохион бүтээгч болгосон гэхэд хэлсдэхгүй биз ээ.

Ингээд алдарт загвар зохион бүтээгчийн ярилцлагыг сонирхоно уу.

Та юунаас эрч хүч авдаг вэ?
-Би
загвар зохион бүтээгч учир үргэлж эрч хүчтэй байдаг. Учир нь моод,
загварын ертөнц бол миний амьдралын салшгүй хэсэг. Хүн бүр л өглөө
босоод хамгийн түрүүнд өнөөдөр юу өмсөх вэ гэж боддог шүү дээ. Хүн бүр
л ямар нэгэн хэмжээгээр сайхан харагдахыг хүсдэг. Ер нь моод, хэв
загвар гээд хувцаслалт бол хүний сэтгэхүй юм. Тийм ч учраас би загвар
зохион бүтээгч байх дуртай. Загвар зохион бүтээгч байна гэдэг өөрийнхөө
бодол санааг чөлөөтөй илэрхийлэхээс гадна хүмүүсийн төдийгүй өөрийнхөө
амьдралыг ч сонирхолтой байлгах хамгийн сайхан арга.

-Флоренцийн юу нь таны сэтгэлийг тэгж ихээр татдаг юм бэ?

-Флоренци бол үнэхээр гайхалтай хот. Би их аялдаг л даа. Өнөөдөр би энд
байлаа гэхэд маргааш Лондон, Парис, Нью-Йоркийн аль нэгэнд нь байна.
Нью-Йоркт очихоор миний сэтгэл их хөдөлдөг. Үнэндээ Нью-Йорк хот надад
их эрч хүч өгдөг. Нэг үгээр хэлбэл, хар тамхитай зүйрлэмээр ч юм шиг.
Гэхдээ энэ бүхний дараа би ахиад Флоренци рүү ирэх хэрэгтэй болдог.
Учир нь би энд л ирж байж жинхэнэ урлагийг мэдэрдэг. Хотын гудамжаар
алхах нь миний хувьд их сайхан байдаг. Үнэхээр сайхан.

-Флоренци хотын юу нь танд тэгтлээ таалагддаг гэж?
 -Флоренци
надад юу сайхан, юу муухай гэдгийг шүүн тунгаахад тусалдаг. Надад
урлагийн сайхан мэдрэмж өгч чаддаг. Флоренци бол урлаг бол миний
амьдралын төдийгүй энэ биеийн минь нэгээхэн хэсэг.

-Та хотынхоо юунд нь илүү дуртай вэ?
-Би
хотынхоо уран барилгад их дуртай. Өдөр бүр л би тэндээс шинэ зүйлийг
олж хардаг. Байшингийн чулууны өнгө хэдий хуучирсан ч намайг улам илүү
өөртөө татдаг.

-Тэгэхээр таны хувьд уран барилга онгодыг тань хөглөдөг гэсэн үг?
 -Тэгэлгүй
яахав. Флоренци бол миний уран бүтээл өнгөлөг байдагтай гарцаагүй
холбоотой. Мөрөөдөл минь магадгүй гэр бүлийнхнээс минь урган гарсан
байх. Учир нь гэр бүлийнхэн маань зураачид байсан. Миний хувьд нэг
коллекци гаргана гэдэг гэр бүлийнхээ урлагт бага ч болов хувь нэмрээ
оруулж буй хэрэг юм.

-Таныг бага байх үеэс тань хойш одоог хүртэл Флоренци хэр өөрчлөгдсөн бэ?
-Энэ
дэлхий дээрх бүхий л зүйл хувьсан өөрчлөгдөж байдаг шүү дээ. Гэхдээ
Флоренцийн хувьд бусад хотууд шиг тэгж их өөрчлөгдөөгүй гэдэгт би
итгэдэг. Учир нь бид уламжлалт үзэлтэй ард түмэн. Бид бүхий л зүйлсийг
гайхамшигтай, ер бусын хэвээр байлгахыг хүсдэг. Ирэх 100 жилд ч бид
Флоренцийг энэ хэвээр нь гайхамшигтай байлгахын төлөө зүтгэх хэрэгтэй
болов уу.

-Таны хамгийн дуртай өнгө юу вэ?
 -Өнгөний
асуудал миний сэтгэл санааны байдлаас л шалтгаалдаг. Зарим үед би хаана
байгаагаас ч шалтгаална. Хааяа би улаан өнгийг биширч хайрладаг. Гэтэл
заримдаа гэртээ ирмэгц намайг хүрээлсэн байгалийн үзэмжээс болоод ч тэр
үү шар, ногоон өнгийг хараад “гайхалтай өнгө” хэмээн орилмоор
санагддаг. Харин далайгаар аялж байх үедээ усан цэнхэр болон тод цэнхэр
өнгүүдийг бишрэх жишээтэй. Өнгө бол ерөнхийдөө миний амьдрал юм.

-Та амрахын тулд хаашаа явдаг вэ?
-Флоренци
бол миний ажлын бас амралтын ч газар. Үүнээс гадна энд миний хамгийн
анхны үйлдвэр, миний гэр, ажлын байр, амьтад гээд бүхий л зүйл байдаг.
Би амьтаддаа их хайртай. Тэд бол миний хүүхдүүд. Миний хайртай бүхэн
Флоренцид байдаг. Манай энд бусад хотууд шиг нэг их цас ордоггүй атлаа
байгалийн үзэмж улирал бүр их сайхнаар өөрчлөгддөг. Намар бүх зүйл
өнгөө бор, улаанаар сольдог бол хавар өвс ногоо, цэцэг ургамал
дэлгэрдэг. Байгаль өдөр бүр ийнхүү өнгөө өөрчлөн ахин сэрж буйд би
үнэхээр их дуртай. Үнэхээр гайхамшигтай.

-Өөр ямар газраар та явах дуртай вэ?
 Би
нисдэг тэрэгний жолооч шүү дээ. Заримдаа онгоцоо жолоодон газраас хоёр
мянган метрийн өндөрт нисч байх үедээ би гайхамшгийг олж мэдэрдэг. Би
яг л шувуу болсон мэт санагддаг. Мөн эрх чөлөөтөй болсноо мэдэрдэг. Энэ
дэлхий дээр амьдарч буй бидэнд заримдаа бүхий л зүйл утгагүй мэт
санагддаг. Магадгүй биднийг улс төрийн бодлого гайхшруулж, телевизээр
худал үнэн мэдээлэл цацагддаг учир бид амьдралд төдийгүй бүх зүйлд
итгэх итгэлгүй болдог байх. Тиймээс л би нисэх дуртай. Яг л далавчтай
болсон мэт үнэхээр гайхалтай.

-Танд Флоренцийн юуг өөрчилмөөр санагддаг вэ?
 -Үгүй ээ. Би Флоренцийн юуг ч өөрчилмөөргүй байна. Флоренци байгаагаараа л сайхан.

-Таны хувийн итгэл үнэмшил чинь юунаас үүдэлтэй вэ?
-Хэрэв
та амжилт гаргахыг хүсвэл юун түрүүнд өөртөө итгэх итгэлтэй байх ёстой.
Өөртөө итгэлгүй байвал өөрийнхөө сул талыг л харуулна гэсэн үг. Хүчтэй
байснаар та өөрийнхөө хүч чадал, давуу талыг бусдад харуулж чадна. Хүч
чадал гэдэг маань зөвхөн булчингийн чадал бус тархины хүч чадал, таны
зүрхний илэрхийлэл юм.

-Та эмэгтэй оддын хувцасны загварыг зохиодгоороо алдартай. Та яг ямар эмэгтэйд зориулж хувцас зохиодог вэ?
-Надад
зарим үед би гоо сайхны талаар ярих хүсэл төрдөггүй. Харин би эмэгтэй
хүний талаар ярих дуртай. Би бүсгүйчүүдэд хувь хүн талаас нь ханддаг.
Хэрвээ ямар нэгэн бүсгүй өөрийнхөө ухааныг гайхуулах дуртай бол тэр
миний бүсгүй гэсэн үг. Би эмэгтэйчүүдэд их хайртай. Магадгүй би энэ
дэлхий дээр “Эмэгтэй хүн бол эрэгтэй хүнээс илүү хүчтэй, эрчүүдээс ч
илүү хувь хүн байж чаддаг” гэж хэлж буй цорын ганц эрэгтэй байх.

2008 оны 5 сарын 9

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж