Кириленко ОХУ-ын шигшээд багтав

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

Кириленко ОХУ-ын шигшээд багтав

1963 оноос эхтэй талбайн теннисний багийн төрлийн “Fed cup”-ын хагас шигшээ тоглолтууд эхэллээ. Тус тэмцээний шигшээд шалгарах эрхийн төлөө ОХУ Сербийн багтай, Итали Чехийн багтай тоглох аж.

ОХУ-ын шигшээ багт Мария Кириленко, Анастасия Павлюченкова, Светлана Кузнецова нарын шилдгүүд багтсан бол Сербийн багт дэлхийн экс тэргүүн теннисчид болох Ана Иванович болон Елена Янкович нар багтсан байна. ОХУ-ын баг хагас шигшээд шалгарахдаа Испаний багийг 3:2-оор буулган авсан байна. Энэхүү тоглолтод Мария Шарапова, Светлана Кузнецова нар багтаа хожлын оноог авчирсан бөгөөд хагас шигшээ тоглолтыг Мария Шарапова өнжихөөр болжээ.

Энэ жил 50 дахь жилийнхээ ойтой давхцаж буй Дэвисийн цомын сүүлийн 10 жилийн аваргуудыг танилцуулбал.

ОХУ-ын шигшээ баг 2004, 2005, 2007, 2008,

Италийн шигшээ баг 2006, 2009, 2010

Чехийн шигшээ баг 2011 онд түрүүлж байжээ.

Харин эрэгтэйчүүдийн "Davis Cup"-ийн хагас шигшээ тоглолт ирэх есдүгээр сард болох бөгөөд Испани АНУ-ын шигшээ баг, Аргентин Чехийн багууд оноолт таарсан байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж