
Энэ хүрээнд өчигдөр Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан Холбооны Статистикийн газрын ерөнхийлөгч Р.Эгелер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, уулзлаа. Уулзалтын үеэр ҮСХ-ны удирдах албан тушаалтнууд Монгол Улсын үндэсний статистикийн тогтолцоо, статистикийн байгууллагын үйл ажиллагаа, хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар товч танилцуулга хийсэн байна. Түүнчлэн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Үндэсний Статистикийн тогтолцоог бэхжүүлэх – МОНСТАТ” төслийн хэрэгжилтийн талаар ҮСХ, Холбооны статистикийн газар /ХСГ/-ын зүгээс танилцуулга хийж, тус төслийг хэрэгжүүлэхэд цаашид анхаарах асуудал, төслийн дараагийн шатны үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Хүн ам, орон сууцны, аж ахуй нэгж, байгууллагын, хөдөө аж ахуйн тооллогын тоо мэдээллийг газарзүйн мэдээллийн системтэй хэрхэн холбож, хэрэглэгчийн мэдээллийн сан үүсгэн ажиллаж байгаа талаараа ҮСХ-ны удирлага ХСГ-ын төлөөлөгчдөд танилцуулав. Монгол Улсын ҮСХ-нд хийж буй албан айлчлалынхаа хүрээнд ХСГ-ын ерөнхийлөгч Р.Эгелер УИХ-ын дэд дарга Н.Энхболдод бараалхсан байна.