Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хог хаягдлыг ачих, тээвэрлэх
үйл ажиллагааг эрчимжүүлж, хотын ариун цэврийг сайжруулах зорилго бүхий
“Хоггүй Улаанбаатар” аян өрнөж байгаа.
Энэ аяны хүрээнд Нийслэлчүүдийг хамарсан бүх нийтийн их цэвэрлэгээ өнөөдөр Улаанбаатар хотын дүүрэг бүрт өрнөж байна. Нийсэллийн аж ахуйн нэгж, албан байгууллага, сургууль, цэцэрлэг гээд бүх газрууд өнөөдөр өглөө 10.00 цагт их цэвэрлэгээндээ гарлаа.

Мөн өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, үйлчилгээний газрууд ажиллахгүй, цэвэрлэгээ хийхээр болжээ.
Баянзүрх дүүрэг: “Нарантуул”, “Даймонд”, “Эйч энд эйч фүүдс”, “Хан талст”, “Сандей плаза”, “Нармон”
Сүхбаатар дүүрэг: “Монгол глобал”, “Говь түшээ”, Чингэлтэй дүүрэг дэх “Юмт бөмбөгөр”, “Эрдэнэ булган”, “Анко”, “Алтжин хүнс”, “Хүчит шонхор”
Баянгол дүүрэг: “Барс импекс”, “Чингис трейд”
Хан-Уул дүүрэг: “Мишээл экспо” ХХК зэрэг байгууллагууд өнөөдөр үйл ажиллагаагаа хааж, гадна, дотно орчноо цэвэрлэн, хогоо ачиж зайлуулах юм байна.
Г.ДАША