Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас Алтайн уулархаг нутгаг, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж