Цагааны Цэгмид (1905-1963)

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Цагааны Цэгмид (1905-1963)

Монголын
шинэ үеийн театрын гол төлөөлөгчдийн нэг нь Цагааны Цэгмид юм. Тэрээр
Сэлэнгэ
аймгийн Ерөө сумын нутаг Сэвсүүлийн баруун бэлчир хэмээх газар Манджавын
хүү болон
мэндэлжээ. 18 наснаасаа өрх гэр толгойлох болж мал маллах, ан гөрөө
хийх, өвс
хадах, мод түлээ бэлтгэх, үхэр тэрэг хөллөн жин тээх, тэрэг шаах, байшин
барих,
хоршооны манаач, ойн цагдаа хийх, хамтралын сургагч зэрэг олон төрлийн
ажил
хийн амьдрал ахуйгаа залгуулдаг байжээ. Харин 1932 оны 9-р сарын 1-ний
Улсын
Төв Театрын даргын тушаалаар Ц. Цэгмидийг театрын дагалдан жүжигчнээр
анх авч ажиллуулах
болсоноос хойш 30 гаруй жил уран бүтээлийн ажилд хүч хөдөлмөр, авьяас
билгээ
зориулсан билээ.

Тэрээр: Д. Нацагдоржийн
“Учиртай гурван толгой”
дуулалт жүжгийн анхны Юндэн, Ч. Раднаабазарын “Энэ ямар ёс вэ?” жүжгийн
Доной
өвгөн, Ш. Аюушийн “Харц дамдин хатан долгор” жүжгийн Дамдины дүр,
Д. Намдагийн “Амь ба амьдралын үнэ” жүжгийн
Дайф, С. Буяннэмэхийн “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар”
жүжгийн
Сүхбаатар, ”Би биш” жүжгийн Гамин цэргийн генераль, “Хонины булаг”
жүжгийн
Фрондосо, “Сэрэг чоно” жүжгийн Шушмаа, “Шарай голоын гурван хаан”
жүжгийн
Цасчихэр, Э. Оюуны “Гайхамшигт лимбэ” жүжгийн хаан, “талын баатар”
жүжгийн Сюй
Шю Жан, “Амарсанаа” жүжггийн Манжийн хаан, “Орос хүн” жүжгийн Софонов,
“Зам”
жүжгийн Доной, Лопе Де Верийн “Фуенте овехуна” жүжгийн Фрондос, А
Бряновын “тэр
талд” жүжгийн Муздмур сан, А. Поповын “Лениний гэр бүл” жүжгийн Ленин
“Бүрэлгэнийн
төгөл” жүжгийн Петр Мороз, “Эмч нар” жүжгийн Өлзий зэрэг том жижиг олон
дүрийг
театрын тайзнаа бүтээжээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж