Жаргалант тосгон хатуу хучилттай замтай болно

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Жаргалант тосгон хатуу хучилттай замтай болно

Улаанбаатар-Дархан чиглэлийн төв замаас Сонгинохайрхан дүүргийн  Жаргалант тосгон чиглэлийн 17 км хатуу хучилттай авто замын барилгын ажил өнгөрсөн долоо хоногт эхэлжээ. Уг хатуу хучилттай замыг Герман улсын сэргээн босголтын зээлээр хийх бөгөөд Жаргалант тосгон Төв аймгийн Батсүмбэр, Борнуур сумыг дайран холбосон замтай болох ажээ.  Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, Улаанбаатар хотын хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангахад зохих хувь нэмрээ оруулах, мөн байгаль орчныг хамгаалах, импортын хүнсний бүтээгдэхүүнээс хараат байдлыг багасгах “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хийгдэж буй  энэхүү замын ажлыг “Төгс зам”барилгын  компани гүйцэтгэж байгаа бөгөөд  ирэх 11 дүгээр сард замын ажлыг хийж дуусгахаар  ажлаа эхлүүлжээ.

                                                                                                                                 Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж