Нефтийн үнэ дахин нэмэгдэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ дахин нэмэгдэхгүй гэв

ОУВС-гийн эдийн засагчид нефтийн үнэ дахин нэмэгдэхгүй гэж мэдэгдсэн байна. Нефть экспортолдог байгууллагуудад газрын тос өндөр үнэтэй байх үе дуусч байгаа учир бэлтгэлтэй байхыг зөвлөсөн гэнэ. ОУВС-гийн эдийн засагчид Хятадын эдийн засгийн хөгжил удааширсан болон АНУ-ын эдийн засаг өсч байгаа зэрэг нь одоо нефтийн үнэ ханшид хамааралгүй байх болно. Одоогийн нефтийн үнэ нэг их өөрчлөгдөхгүй бөгөөд цаашдаа удаан хугацаанд өсөхгүй гэжээ.

Газрын тос экспортлогч орнууд газрын тосны орлогоосоо нөөцлөн хадгалах хэрэгтэй гэж ОУВС зөвлөж байгаа юм. World Economic Outlook илтгэлдээ ОУВС-гийн мэргэжилтнүүд газрын тос экспортлогчид хямралаас сэргийлэх талаар бүтэн  бүлэг зөвлөмж бичсэн ажээ. Учир нь дэлхийн эдийн засагт газрын тосны үнэ буурах үе ирж байгаа юм байна. Ойрын 10 жилд газрын тосны үнэ нэмэгдэхгүй гэдэгт ОУВС-гийн эдийн засагчид итгэлтэй байгаа гэжээ.

Газрын тос болон үнэт металын үнэ сүүлийн 10 жилд өсч байсан бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр гаргасан судалгаагаар газрын тос болон үнэт металын үнэ 2000 оныхтой харьцуулахад гурван дахин өсөөд байсан юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж