Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нийт зураач, уран бүтээлчид болон оюутан залуусын дунд логоны загвар бүтээх уралдаан зарлалаа. Уралдаанд оролцох бүтээл нь байгууллагын үйл ажиллагааны онцлогийг харуулсан утга санааг бэлгэдсэн, энгийн, ойлгомжтой өгүүлэмж бүхий уран сайхны хувьд төгс бүтээл байх шаардлагатай ажээ. Мөн график дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн, өндөр нягтралтай, утга бэлэгдэлийн талаар тайлбарлах хэрэгтэй юм байна.
Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээлийг өнөөдрөөс энэ сарын 20-25-ний хооронд хүлээн авна.
Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээлийг өнөөдрөөс энэ сарын 20-25-ний хооронд хүлээн авна.
Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногт багтаан шалгаруулж, байгууллагын цахим хуудас болох http://www.affcp.gov хуудсаар нийтэд зарлах аж.
Д.ЖАРГАЛ