Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн биржийн 2012 оны 04-р сарын 20-ний өдрийн үнэт цаасны 4202 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 36 ХК-ийн 131.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 294.0 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “Жаст агро” компанийн “Монгол мах” бондын хоѐрдогч зах зээлийн арилжаагаар нийт 700.0 ширхэг бондыг 7.0 сая төгрөгөөр арилжлаа. “А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 250.7 мянган ширхэг хувьцааг 121.8 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 13 ХК-ийн 42.5 мянган ширхэг хувьцааг 9.5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 190 хэлцэл хийгдсэн байна. Нийт 36 үнэт цаас арилжигдсанаас 12 үнэт цаасны ханш өсч, 19 үнэт цаасны ханш буурч, 5 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20356.69 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 184.78 нэгжээр буюу 0.90 хувиар буурсан байна. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 935.2 тэрбум төгрөг болсон байна. 2012 онд 77 удаагийн үнэт цаасны арилжаагаар 21.9 сая ширхэг хувьцааг 12.7 тэрбум төгрөгөөр, 20.6 мянган ширхэг компанийн бондыг 205.6 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 12.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4202 удаагийн арилжаагаар 888.9 сая ширхэг үнэт цаас арилжиж, 840.8 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.

www.mse.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж