Петровт сэтгэлийн дэм хайрлав

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Петровт сэтгэлийн дэм хайрлав

Болгарын мянга, мянган хөгжөөн дэмжигчид Софиа үндэсний цэнгэлдэхдээ цугларан цусны хорт хавдраар өвчилсөн, “Астон Вилла”-гийн ахлагч Стиляан Петровт сэтгэлийн дэм хайрлалаа. Софиа цэнгэлдэхэд цугларсан хөгжөөн дэмжигчид Стилян Петровын 19 дугаартай өмсгөлийг өмсч. Төрийн далбаагаа барин 19 минутын турш түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн энэхүү үйл ажиллагаанд Болгарын нэрт дуучин Элициа Тодорава оролцсон бөгөөд орон нутгийн телевизүүд шууд дамжуулан хүргэсэн байна. 32 настай тоглогчийн хувьд төрөлх улсынхаа шигшээ багийн төлөө бийт 105 тоглолтод оролцсон Болгарын шилдэг хөлбөмбөгчдийн нэг юм.

Тэрбээр өдгөө Лондонгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ийнхүү элэг нэгтнүүд нь түүнд сэтгэлийн дэм үзүүлсэн байна. Мөн “Манчестер Юнайтед”-ын Болгар довтлогч Димитар Бербатов, Петровын фэйсбүүк хуудсанд хандан “Хүн бүхэн ингэж хэлж байгаа. чи хэзээ ч ганцаараа алхахгүй” хэмээн бичжээ. Петровын хувьд Шотландын алдарт “Селтик” клубээс Премьер лигийн “Астон Вилла”-д ирж байсан түүхтэй. Түүнчлэн Болгарын хөлбөмбөгийн холбооноос энэ долоо хоногийн дотоодын тоглолтуудад бүх тамирчид Петровыг дэмжсэн өмсгөл өмсөх шийдвэр гаргажээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж