Шүүх Н.Энхбаярын нэхэмжлэлийг буцаав

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Шүүх Н.Энхбаярын нэхэмжлэлийг буцаав

Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр болон “Өргөө” зочид буудлын хувьчлалын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж худал мэдээлэл тарааж, өөрийнх нь нэр төрд халдсан гэх үндэслэлээр МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр төрөө сэргээлгэж, 100 сая төгрөг гаргуулж авахаар Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан билээ. Чингэлтэй дүүргийн шүүх 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр уг асуудлыг хэлэлцэж, Н.Энхбаярын нэхэмжлэлийг буцааж түүний төлсөн 650 мянган төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгожээ.

Шүүх ийм шийдвэр гаргахдаа Авилгатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагуудаас холбогдох баримтуудыг авсан байна.

Н.МАРГАД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж