Бахрайны гран-при эсэргүүцэлтэй тулгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Бахрайны гран-при эсэргүүцэлтэй тулгарлаа

“Формула нэг”-ийн Бахрайны гран-приг эсэргүүцсэн жагсагчид эсэргүүцлийн арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байна. Гэхдээ одоогоор “Формула нэг”-ийн зүгээс уралдааныг цуцлах ямар нэгэн шийдвэрт хүрээгүй байна.

Лхагва гаригийн орой Бахрайны нийслэл Манамад эсэргүүцэгчид галт бөмбөг дэлбэлсэн бөгөөд үүнд нь зам дээр явж байсан “Форс Индиа” багийн дөрвөн гишүүн өртсөн байна. Гэхдээ машинд явсан хүмүүсийн нэг ч бэртэл аваагүй бөгөөд багийн зүгээс мэдээлж байгаагаар тэдний дунд нисгэгч байгаагүй гэнэ. Уг нь багийн гишүүн уралдаан явагдах авто тойргуулга руу явж байсан ч энэ байдлаас шалтгаалан буудал руугаа буцсан байна. Мөн энэ явдлын дараачаар багийн хоёр гишүүн Бахрайныг орхихоор болсон байна. Өнгөрсөн жил тус улсын Засгийн газрыг эсэргүүцлийн жагсаалын улмаас “Формула нэг”-ийн удирдлагууд гран-приг цуцалж байсан. Энэхүү үймээний үеэр 50 хүн амь үрэгдэж байсан юм. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн дундаар Берни Экклэстөүн энэ жилийн уралдаан тайван нөхцөлд явагдах болно гэж мэдэгдсэн нь жагсагчдыг улам хурцалсан бололтой. Хуваарь ёсоор багууд баасан болон бямба гаригт туршилтын уралдаан хийнэ. Харин бямба гаригийн үдэд байрлал тогтоох гараагаа явуулснаар гран-при эхлэх боломжтой болох юм. Уралдаан ням гаригт явагдахаар товлогдсон. Гэхдээ тэр хүртэл байдал хэрхэн нь тодорхойгүй байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж