“Нүүдлийн эмнэлэг” Төв аймгийн Баяндэлгэр суманд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, яаралтай мэс ажилбар хийх “Нүүдлийн эмнэлэг”, шүдний бүх төрлийн эмчилгээ хийх “Нүүдлийн шүдний эмнэлэг”, “Нүүдлийн рентген эмнэлэг” гэх бүрэн тоноглогдсон явуулын эмнэлгээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ. ХБНГУ-ын эмнэлгийн яаралтай тусламжийн автомашины “WAS” үйлдвэрээс Монгол Улсад нийлүүлж байгаа энэхүү эмнэлэг нь рентген, шүд, ерөнхий эмчилгээний эмнэлгийн чиглэлээр шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон аж. Тус эмнэлэгт ажиллах эхний боловсон хүчин болох эмч, сувилагч, жолооч нар Герман улсын Wietmarschen хотод суралцаж бэлтгэгджээ.
Э.Болоржин
Эх сурвалж: WWW.MMINFO.MN