Парламентын сэтгүүлчид туршлага судална

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Парламентын сэтгүүлчид туршлага судална

Парламентын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн төлөөлөл ирэх долоо хоногт АНУ-ын Юта муж дахь Монгол Улсын өргөмжит консул Малан Жаксон болон Ютагийн Улсын их сургуулийн урилгаар АНУ-д ажиллаж туршлага судлах гэж байна.
Сэтгүүлчид АНУ-ын хэвлэл мэдээллийн зарим байгууллага, сонин, телевиз, мэргэжлийн сэтгүүлчдийн нийгэмлэг, Ютагийн их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим, мужийн хууль тогтоох байгууллага болох Сенатын үйл ажиллагаатай танилцах юм.

Мөн “Рио Тинто” группийн зэсийн уурхай, Айдахо муж дахь хөдөө аж ахуйн фермерийн  үйл ажиллагаатай танилцан сурвалжлах юм байна. Айлчлалын төгсгөлд Сан-Франциско хотын хэвлэл, мэдээллийн байгууллагаар орж туршлага судлах төлөвлөгөөтэй.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж