Энэтхэгийн пуужингийн туршилтад АНУ мэдэгдэл хийв

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн пуужингийн туршилтад АНУ мэдэгдэл хийв

Энэтхэг улс тив хоорондын "Агни-5" баллистик пуужин хөөргөх туршилт амжилттай хийсэн талаар пүрэв гаригт мэдэгдсэн юм.

Харин
АНУ энэ мэдэгдлийн дараа цөмийн зэвсэгтэй бүх гүрнүүд цөмийн туршилт
хийхээ харзнах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Цагаан ордны хэвлэлийн
төлөөлөгч Жей Карни хэлэхдээ “Энэтхэг улс баллистик пуужин хөөргөх 
туршилт хийлээ. Бид цөмийн зэвсэгтэй бүх гүрнийг пуужингийн туршилт
хийхээ түдгэлзэх хэрэгтэй гэж уриалж байна. Пуужин туршихаа
үргэлжлүүлээд байвал Өмнөд Азийн бүсэд тайван бус байдал бий болно”
гэжээ.

Жей Карни түүнчлэн Хойд Солонгос улс өмнөх долоо хоногт
хиймэл дагуул тойрог замд оруулахаар пуужин хөөргөсөнтэй зэрэгцэн
Энэтхэг улс сая тив хоорондын баллистик пуужин хөөргөх туршилт хийлээ
гэсэн байна. Гэхдээ Хойд Солонгос улс НҮБ-ын болон улс орнуудын
эсэргүүцлийг үл тоомсорлон пуужин хөөргөснөөрөө Энэтхэг улсаас ихээхэн
ялгаатай гэдгийг тэр онцолжээ.

Энэтхэг улс пүрэв гаригт орон
нутгийн цагаар өглөөний 08.05 пуужингаа туршсан бөгөөд Бенгалийн
булангийн Уилер арал дээрээс  хөөргөсөн баллистик пуужин нь таван мянган
км алсын тусгалтай байсан юм. Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд В.К.
Сарасват “Тив хоорондын баллистик пуужингийн туршилт амжилттай болсон.
Бид Энэтхэгийн далайд тавьсан байгаа оносон. Бидний зорилго биелсэн”
гэжээ. Энэ туршилт нь одоо Энэтхэг улс цөмийн зэвсэгтэй ОХУ, Хятад, АНУ,
Франц болон Их Британи зэрэг улсуудтай эн зэрэгцэхээр цөмийн зэвсгийн
чадвартай болсныг харуулж байгаа юм.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж