“SouthGobi Resources Ltd”-ийн 57.6 хувийг эзэмшдэг “Айвенхоу Майнз” эзэмшлийн хувьцааг “Чайналко”-д 89 сая ам.доллараар худалдах гэрээ байгуулсан боловч Монголын Засгийн газар тус компанийн зарим лицензийг цуцлах шийдвэр гаргасан талаар “SouthGobi Resources” энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. “SouthGobi Resources” нь Өмнөговийн Овооттолгойн нүүрсний ордод олборлолт явуулж байгаа билээ. “SouthGobi Resources”-ийн лицензийг цуцалсантай холбогдуулан “Рио Тинто” Монголын Засгийн газраас тайлбар хүсэх болно гэж Том Албанез мэдэгдсэн байна.
Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг “Айвенхоу Майнз” компанид хяналтын 51 хувийн багцтай “Рио Тинто” хэдхэн хоногийн өмнө тус компанийн удирдлагыг гартаа авсан юм.