АТГ-аас Н.Энхбаярын захидлыг нэхэмжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

АТГ-аас Н.Энхбаярын захидлыг нэхэмжилнэ

МАХН-ын дарга Н.Энхбаяр саяхан “Би айхгүй” нэртэй ард түмэндээ хандсан захидлыг илгээсэн. Хоёр дахь захиагаа тэрбээр МАХН-ын нийт гишүүд, дэмжигчдэдээ хандан явуулсан боловч уг захидлыг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрынхан замаас нь хураан авсан юм байна.  Тиймээс МАХН-ын гишүүд, дэмжигчид өөрсдөдөө илгээсэн захидлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газраас нэхэмжлэхэд “Бид тэр захидлыг аваагүй  Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Тэндээс захидлаа очиж ав” гэсэн байна. Иймд МАХН-ынхан  Авлигатай тэмцэх газраас уг захидлыг нэхэмжлэхээр болжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж