“Чингис хаан-2012” тэмцээнийг ЗБХ хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

“Чингис хаан-2012” тэмцээнийг ЗБХ хуралдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Чингис хаан-2012” дэлхийн цомын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг зохион байгуулах хорооныхон өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав томилогдсон байна. Хурал түүний албан өрөөнд болж, Монголын жүдо бөхийн холбооны удирдлага, тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга, гишүүд оролцлоо.

“Чингис хаан-2012” тэмцээнийг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд дэд даргаар УИХ-ын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Ерөнхйилөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, ОУЖБХ-ны мастерийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Пагма ажиллах бол гишүүнээр Сангийн сайд Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга А.Дулаанжаргал, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөн, МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Адьшаа, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, Нийслэлийн БТСГ-ын дарга Ж.Ганболд, ОУЖБХ-ны тамирчдын зөвлөлийн гишүүн Н.Түвшинбаяр, “Буянт-Ухаа” спортын ордны дарга Д.Батпүрэв, ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч О.Балжинням мөн зохицуулагч менежер, МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөтбат, МЖБХ-ны менежер Д.Дашбямба болон нарийн бичгийн даргаар Олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Д.Энхтүвшин нар ажиллаж байна.

Уг хурлаар “Чингис хаан-2012” дэлхийн цомын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг тохиролцсоны дагуу батлан, ажил үүргийн хууваарийг гарган шаардлагатай санхүүжилт, төсвийн талаар болон тэмцээнтэй холбоотой бусад асуудлыг ярилцлаа. Тус тэмцээнийг Монгол Улсад дөрөв дэх жилдээ ирэх есдүгээр сарын 8, 9-нд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулах юм. 

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж