
Хоёр сарын хугацаанд тус дүүрэг 28 хороогоо хоггүй болгохоор зорж буй гэнэ. Учир нь Баянзүрх дүүрэгт ирэх сард хогны 10 машин шинээр ирэхээр болжээ. Ингэснээр тус дүүрэг айл өрхүүдээс 14 хоногт хогоо авдаг байсан бол долоо хоноод авах боломж бүрдэх аж. Дээрх хороодын 21 нь гэр хороолол бөгөөд нийт 75 мянга гаруй өрхтэй аж.
Д.ЖАРГАЛ