“Аянчин” явган аялал нь сонирхсон хүн бүхэнд нээлттэй бөгөөд Баянзүрх дүүргийн иргэд өглөө 10.00-10.30 цагийн хооронд “Sky” дэлгүүрийн урд, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэд Улсын их дэлгүүрийн урд, Сонгинохайрхан дүүргийн иргэд “Maxmall” дэлгүүрийн урд, Хан-Уул дүүргийн иргэд “Аянчин” Mega Store-ийн урд цуглах юм. Дүүрэг дүүргийн цугласан ялагчид хамтдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд зохион байгуулагчдын хамт уулзах юм. Аялагчид Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Бага тэнгэрийн ам хүртэл алхах бөгөөд тэндээ очоод хөгжилтэй тоглоом тоглож, цагийг зугаатай өнгөрүүлээд буцаад алхах юм.
Аялагчдад анхааруулахад хувийн бэлтгэлээ маш сайн хангах хэрэгтэй гэнэ. Энэхүү аяллыг цаашид тогтмол зохион байгуулж байх юм байна.