“Microsoft” 17.41 тэрбумын орлого олжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

“Microsoft” 17.41 тэрбумын орлого олжээ

“Microsoft” компанийн өнгөрсөн улирлын орлого тооцоолж байснаас давсан үзүүлэлттэй гарсан тухай тус компани мэдээллээ.

Хэрэглэгчид “Apple” iPhone-ууд болон “Google”-ийн Android үйлдлийн
системтэй утаснуудыг ихэвчлэн сонгодог болсон учир тус компани орлогоо
доогуур төсөөлж байжээ. Гэсэн ч өмнөхөөсөө зургаан хувиар илүү буюу
17.41 тэрбум ам.долларын орлого олсон байна.

Энэ талаар “Microsoft”-ын гүйцэтгэх захирал Стив Баллмер ярихдаа “Бид
оны эхний улирлыг санхүүгийн таатай амжилттай үдлээ. Удахгүй oффисын
программын дараагийн хувилбар болох Windows 8-ыг хэрэглэгчдэд
танилцуулж, худалдаанд гаргахаар илүү амжилт гаргана гэсэн итгэлтэй
байна” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж