Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний 4-ийн 4 дэх хэсгийн “Зөвхөн хууль тогтоомжийн мэдээллээр үйлчлэх ба Авлигатай тэмцэх газрын шалгаж буй ажлын хэсгийн байцаалтын үед үйлчлүүлэгч өөрөө өөрийгөө өмгөөлөхөд хууль зүйн туслалцаа үзүүлэн, байлцсан асуудлаараа үйлчлүүлэгч зөвшөөрөөгүй тохиолдолд гарын үсэг зурахгүй байж, зөвхөн хүний эрхийг зөрчиж буй эсэхийг хянах байдлаар мөрдөн байцаалтад оролцох үүрэгтэй гэсэн заалт нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 146.9-д заасан “тэмдэглэлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, байцаалтад байлцсан бусад хүмүүс гарын үсэг зурна” гэсэн заалттай зөрчилдөж байна.
Мөн өмгөөлөгч нь Өмгөөлөгчийн тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасны дагуу “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох” тохиолдолд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээрт заасан эрх үүрэгтэйгээр оролцох шаардлагатай тул энэхүү гэрээгээ Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэн шинэчилж, хуулийн хүрээнд ажиллах боломжоо бүрдүүлэх хүртэл таныг сэжигтэн Н.Энхбаяраас байцаалт авах, түүний хүсэлтээр тодорхой байцаан шийтгэх ажиллагаа явуулах оролцуулах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэе” гэжээ.