Төв аймгийн 15 төлөөлөгч оролцжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Төв аймгийн 15 төлөөлөгч оролцжээ

Төв аймаг нь Япон улсын Тоттори муж, БНСА-ын Кангвон муж, ОХУ-ын Приморын хязгаар, БНХАУ-ын Жилинь мужуудтай хамтын ажиллагаатай ажилладаг юм байна. Хамтын ажиллагаатай мужуудын дээд хэмжээний уулзалт жил бүр аль нэг улсынх нь мужид болдог уламжлалтай ажээ. Энэ жилийн хувьд хамтын ажиллагааны 17 дахь удаагийн уулзалт Япон улсын Тоттори мужийн “Дайкин Алес Аояа” цогцолборт болж өнгөрсөн байна. Энэ арга хэмжээнд Төв аймгаас 15 төлөөлөгчид оролцсон ба төлөөлөгчдийн дунд аймгийн улсын харцага Ө.Даваабаатар, аймгийн заан С.Ган-Идэр, морин хуурч Х.Азжаргал нар явж  үндэсний барилдааныг үзүүлж, морин хуурийн аялгууг өргөсөн  байна. Энэ удаагийн Захирагч нарын дээд хэмжээний уулзалт нь “Зүүн Хойд Азийн бүс нутгийн хөгжлийн түлхүүр бол байгаль орчин, аялал, жуулчлал, эдийн засаг” гэсэн сэдвээр явагджээ. Аялал жуулчлалын бүрэлдэхүүнийг бий болгох талаар бодлого боловсруулах, гадаадын жуулчдад сэтгэл хангамжтай үйлчилгээ үзүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан сурталчлах зэрэг ажлаар байнга хамтран ажиллахаар болсон байна. Мөн уулзалтын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Чингисийн хөшөө цогцолбор, “ХIII зуун” цогцолборын талаарх мэдээллийг сурталчлах, цөлжилт, шороон шуурганаас сэргийлэх, биологийн төрөл зүйлийг хадгалаж хамгаалах, хог хаягдлыг цэгцлэх асуудлаар мэдээлэл солилцохоор болжээ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж