Жижиг онгоцоор дэлхийг тойрон нисчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Жижиг онгоцоор дэлхийг тойрон нисчээ

Словени улсын иргэн Матеш Ленарчич жижиг онгоцоор дэлхийг тойрон нисэх аяллаа пүрэв гаригт өндөрлөсөн талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

Матеш Ленарчич биологич мэргэжилтэй ч нисэх онгоц сонирхдог гэнэ. Тэрбээр өөрийн бага оврын жижиг онгоцоор дэлхийн зургаан тивийн 50 орноор нисэхдээ нийт 99774 км зам туулсан байна. Тэрбээр одоо өөрийгөө дэлхийн дээд амжилт эвдсэн гэж үзэж байгаа юм. Өмнө нь дэлхийг тойрон ганцаараа ниссэн тохиолдол байдаггүй ажээ.

Аялагч өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд буюу 103 хоногийн өмнө Любляной хотын нисэх буудлаас гараагаа эхэлсэн юм. Аялах замд олон саад бэрхшээлтэй тулгарч байсан ч аяллаа үргэлжлүүлсээр байсан гэнэ. Онгоц нь эвдэрч, тэнгэр муухайрах удаа цөөнгүй байжээ.

Матеш Ленарчич байгаль хамгаалах хэд хэдэн байгууллагын гишүүн бөгөөд байгаль орчинд ээлтэй амьдрахын тулд хүн өөртөө байгаа багахан нөөц бололцоогоо ашиглаж болохыг хүмүүст харуулахыг зорьсон байна.

Түүний дэлхийг тойрсон онгоц нь цагт 273 км хурдтай бөгөөд энэ замыг туулахдаа 14 литр бензин хэрэглэдэг аж. Тэрdээр нисч явахдаа дэлхийн эко системийн бохирдлын талаар судалгааны материал цуглуулж явсан юм.

Дэлхий үнэндээ тийм ч том биш бөгөөд харин ч их эмзэг гэдгийг ойлгосон. Янз бүрийн газар орноор явж үзэх нь үгээр хэлшгүй мэдрэмж төрүүлдэг юм байна хэмээн Матеш Ленарчич аяллаа дүгнэсэн байна.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж