АОХН Ерөнхий нарийн бичгийн даргатай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

АОХН Ерөнхий нарийн бичгийн даргатай боллоо

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөл Шведийн дипломатч Мариа Лайснарыг АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгох шийдвэрийг дөрөвдүгээр сарын 16-нд санал нэгтэй гаргалаа.

Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал шинээр бий болгож, туршлагатай хүн сонгох нь АОХН-ийн шинэчлэлийн чухал ажил байсан юм. Манай улс АОХН-ийн даргын албыг хүлээн авснаас хойшхи өнгөрсөн ес хүрэхгүй сарын хугацаанд түүний Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороог үүсгэн байгуулж, өдгөө ЕНБД-ыг сонгон томилох ажлыг амжилттай зохион байгууллаа. Эдгээр арга хэмжээ нь дэлхийн 140 шахам ардчилсан орныг эгнээндээ багтаасан энэхүү эвслийг улам бүр институц шинжтэй болгоход дорвитой алхам болж байгаа юм.

Хатагтай Мариа Лайснер өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Шведийн даргалдаг АОХН-ийн Өөрчлөлт шинэчлэлийн Ажлын хэсгийг амжилттай удирдан зохион байгуулж ирэв. Тэрбээр 1995-97 онд Шведийн Либерал ардын намын дарга, 2000-2004 онд Гватемал Улсад суугаа Элчин сайд, 2007 оноос  ардчиллын асуудлаарх Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч, олон улсад нэр хүндтэй дипломатч хүн юм гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж