Дарханд “Дэлхийн номын баяр”-ыг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Дарханд “Дэлхийн номын баяр”-ыг тэмдэглэнэ

Дархан хотод  “Дэлхийн номын өдөр”-ийг угтаж, номын өдөрлөг зохион байгуулахаар зэхэж байгаа гэнэ. Өдөрлөгт “Домогт Ану хатан” романы зохиогч Б.Шүүдэрцэцэг урилгаар оролцож, уншигч нартай уулзан, чөлөөт ярилцлага өрнүүлэх ажээ. Мөн “Сэтгэлийн анир”, “Туужууд”, “Чимээгүй хашгираан”, “Сувдан сондор”, “Сонсдог ном”, “Ану хатан” зэрэг номоо 20 хувийн хямдралтай худалдан авах боломж олгох юм байна. Дэлхийн номын өдөрт зориулсан өдөрлөгийн хүрээнд Дархан хотын яруу найрагчдын бүтээлийн үзэсгэлэн худалдаа, ховор номын солилцоо худалдаа, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Үлгэрийн баатруудыг хэн сайн зурах вэ?” уралдаан, АХА тэмцээн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах гэнэ.

Өдөрлөг  2012 оны дөрөвдүгээр сарын 21,22-нд Дархан их дэлгүүрт болох ажээ. 

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж