“Гэр хорооллыг бизнесийн зорилгоор чөлөөлөх ёсгүй”

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

“Гэр хорооллыг бизнесийн зорилгоор чөлөөлөх ёсгүй”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Хотыг дахин хөгжүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг боллоо.

Түүнд УИХ-ын гишүүд оролцож байх сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, эрхэм гишүүн Э.Бат-Үүл гэр хорооллыг барилгажуулах асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр гэр хорооллыг тохижуулж инженерийн шугам сүлжээтэй холбосон тохилог амны орон сууц барих ажлыг дэмжих нь өсөн нэмэгдэж байгаа орон сууцны хэрэгцээг хангах, утаа багасгахад чухал ач холбогдолтой гэж байлаа. Бизнесийн зориулалтаар хотын гэр хорооллын газрыг булаах нь буруу гэж байсан юм.

Гишүүн Д.Очирбатын хувьд утаа багасгах ажилд нэг үеэ болвол ахиц гарч нүүгэлтсэн хар утаа сааралтаж байна гээд энэ талын ажил хийж байгаа хүмүүстээ урам өгье гэж байлаа.  Намар, өвөлдөө утааны талаар яриад хавар болохоор мартдаг. Гэтэл агаарын бохирдол үүсгэдэг хүчин зүйл хэвээрээ байдаг. Машины утаа, гэр хорооллын энгийн бие засах газар, оршуулгын газраас гардаг химийн элемент зэрэг үүнд хамаардгийг хэллээ. Тухайлбал, зундаа борооны усаар Дэнжийн мянгын гэр хорооллын энгийн жорлон, Даландавхарын оршуулгын газрын хөрсний ус борооны устай холилдон нийслэлийн төв рүү урсч орж ирдэг. Энэ нь эргэж ууршаад агаарт гардаг байна. Д.Очирбат гишүүн гэр хорооллыг барилгажуулах төлөвлөгөөтэй ААН, иргэдэд хамгийн түрүүнд дэмжлэг үзүүлэх ёстой гэлээ.

Харин гишүүн Л.Болд түүнээс өөр байр суурьтай байв. Тэрбээр Э.Бат-Үүл гишүүний санаачлагыг дэмжиж байсан юм.Л.Болд гишүүн “Гэр хорооллын газрыг нийтийн эрх ашгийн төлөө л төлбөрийг нь төлж чөлөөлнө үү гэхээс биш хүчээр, бизнесийн зориулалтаар нүүлгэж таарахгүй. Хүний унаган эрхэд ингэж халдаж таарахгүй. Хотын төвийн гэр хорооллынхон бол нийслэлийн унаган иргэд. Нийслэлд хөдөө аж ахуй байх талаар ярьж болохгүй. Хотын малыг Төв аймаг руу шилжүүлэх хэрэгтэй.

Шинэ барилгыг газар хөдлөлтөд тэсвэртэй стандартад тохируулж барих ёстой. Гадаад орнуудад үүнийг Засгийн газар анхааралдаа байлгадаг. Хуучирч муудсан нураах хуучин барилга нийслэлд  олон байна. Багануурт барих оюутны хотхон, Хөшигийн хөндий дэх нисэх буудал зэрэг нь Засгийн газрын статустай байгууллагын анхааралд байх ёстой” гээд Урт цагааны өмнөх талбайг авто зам болгох гэж байгаа нь ирээдүйд жуулчны төв болох газраа буулгасан, хөгжлийг хойш татсан алхам болох гэж байна гэлээ.

                        Л.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж