
Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4,2,10 дугаар заалтыг эрчимжүүлэх, биелэлтийг хангах зорилгоор энэхүү санамж бичгийг үйлдсэн бөгөөд үүний хүрээнд архидан согтуурахтай тэмцэх үйлд хамтран зүтгэхээр болжээ.
Тодруулбал Архидалтын эсрэг хамтран оролцож, Монголын ирээдүйг архидалтаас урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг сурталчлах, архигүй амьдралын хэвшлийг түгээн дэлгэрүүлэх, дэлхийн хөгжингүй орнуудын архидлыг бууруулсан туршлагыг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Архидалт мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эвслийн удирдах зөвлөл 30 гаруй байгууллага хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэнээс хэвлэл мэдээллийн байгууллагуудаас Мэдээллийн сайтуудын ассоциаци ийнхүү манлайлан нэгдлээ.