Баячуудын жагсаалтыг “МанЮ” тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Баячуудын жагсаалтыг “МанЮ” тэргүүлэв

“Форбес” сэтгүүлээс уламжлал ёсоор хамгийн баян хөлбөмбөгийн клубуудын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтыг “Манчестер Юнайтед” дахин тэргүүлсэн байна.

Премьер лигийн аваргын цом атгах магадлал өндөр байгаа “Манчестер Юнайтед” баг энэ улиралд дахин дэлхийн хамгийн баян багаар нэрлэгджээ. “Форбес” сэтгүүлээс гаргасан үнэлгээгээр тус багийн үнэ 1,39 тэрбум паунд. Ингэснээр тэд хөлбөмбөгийн бүхийн л багуудыг тэргүүлсэн бол тэдний ард “Реал Мадрид”, “Барселона” багууд бичигджээ. Харин шилдэг 10-ын дөрөвдүгээр байрт Лондонгийн “Их буучид” оржээ. Тавдугаар байрт “Байерн Мюнхен” бичигдсэн бол тэдний араас “АС Милан”, “Челси”, “Ливерпуль”, “Ювентус”, “Шальке 04” гэсэн багууд багтлаа. “Манчестер Юнайтед”-ын цомын өрсөлдөгч “Манчестер Сити” өнгөрсөн жилээс хоёр байр урагшилсан ч эхний аравт багтаагүй байна. Тэд одоогийн үнээрээ 13 дугаар байрт бичигдэж байгаа юм.

“МанЮ”-гийн тухайд ийнхүү найм дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн баян багаар шалгарч байна. Тэд өнгөрсөн улирал реклам зар сурталчилгаанаас гэхэд л 103 сая паунд олж байжээ. Харин “Сити” 276,5 сая паунд олж байсан ч дэлхийн хэмжээнд хөгжөөн дэмжигчдийн худалдаж авсан “Юнайтед”-ын өмсгөлийн дүн 330 сая паундад хүрсэн бол “Сити” 93,6 сая паундын борлуулалтыг хийсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж