дахь МАН-ын бүлгийн хуралдаан сая түр завсарлаж бүлгийн дарга
Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээпэп өглөө. Бүлгийн хурлаар орон нутгийн
сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатгах эсэх талаар үүссэн маргаантай
асуудлыг хэрхэн шийдвэрлах талаар хэлэлцсэн байна. Энэ маргааныг
өнөөдөртөө багтаан яаралтай шийдэх үүргийг УИХ-ын дарга өгсөн юм. Нөхцөл
байдлыг гацаанаас хэрхэн гаргах талаар өчигдөр орой МАН, АН-ын бүлгээс
томилогдсон ажлын хэсгийн гишүүд ярилцаж дөрвөн зүйл дээр тохиролцсон
байна.
Нэгд, Зургадугаар сард УИХ-ын сонгуультай
нийслэлийн Хурлын сонгуулийг хамт хийж болно гэжээ. Харин сум, дүүрэг,
аймгийн ИТХ-ын сонгуулийг намар салгаж хийе гэсэн байна.
Хоёрт,
УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамтатган Үндсэн хуулийн зарим
заалтаар ард нийтийн санал асуулга явуулъя гэжээ. Сумын Засаг даргыг яаж
сонгох, Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг шууд томилох, сумын Засаг
дарга багийн Засаг даргыг шууд томилох эсэх зэрэг асуудлаар санал
асуулга явуулъя гэжээ.
Гуравт, цөөнхийн бүлгийн
завсарлага авах хугацааг хязгаарлаж өгье гэжээ. Долоо, арав хоног, сар
гэх мэтээр хязгаар тавьж өгөхгүй бол бүтэн дөрвөн жилээр ч завсарлага
авч мэднэ. Үүнийг цэгцэлье гэжээ.
Дөрөвт, УИХ-д бүлэг байгуулах гишүүдийн тоог нэмэх эсэх асуудлаар санал солилцжээ.
Энэ талаар гишүүд хэлэлцэж байгаад завсарласан байна. Үдээс хойш МАН-ын бүлэг дахин хуралдахаар болжээ.