Фукушима Даичи АЦС-ын толгой компани “Tepco” шинэ удирдлагатай болжээ. Токиогийн Эрчим хүчний компани өнгөрсөн онд Фукишимагийн АЦС-ын дэлбэрэлтээс болж асар их алдагдалд орсноос хойш анх удаа удирдлагаа өөрчилж байгаа юм. “Tepco”-гийн одоогийн захирал Цунехиса Кацуматагийн оронд тусламжийн сангийн захирал Казухико Шимокобе томилогджээ. Японы Засгийн газар “Tepco”-гийн шинэ захирлыг хэдэн сарын өмнөөс хайж байсан юм. “Tepco”-гийн шинэ захиралд компанийг урьдынх шиг ашигтай ажиллагааг сэргээх хүнд даалгавартай тулгарч байгаа аж. “Tepco” компани вэб сайтдаа “ноён Шимокобег компанийн санхүүгийн нөхцөл байдлыг хэнээс ч илүү сайн мэдэх хүн тул энэ албанд яг тохирох хүн” гэж бичжээ.
Н.Энх