“Барьцаалагдсан ахмад”

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

“Барьцаалагдсан ахмад”

Жүжигчдийг амар ажилтай хүмүүс гэдэг. Гэвч үргэлж тийм байдаггүй бололтой. Холливудын жүжигчин Том Хэнкс Мальтад бас нэг адармаатай дүрд тоглож байгаа гэнэ. “Чаддаг юм бол намайг бариарай” киноны од энэ удаа Сомалийн далайн дээрэмчдэд барьцаалагдаж байсан ахмад Филиппсийн дүрд тоглож байгаа юм байна.  Маерск Алабама тээвэрлэгч хөлгийн ахмад Ричард Филипп 2009 онд Сомалийн далайн дээрэмчдэд гурав хоног барьцаалагдсан юм. Болсон явдлаас сэдэвлэн бүтээсэн тус кинонд Том Хэнкстэй хамт “Жон Малькович” киноны дүрээр “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан жүжигчин Катерин Кинер тоглож, “The Bourne Supremacy” киноны найруулагч Пол Гринграсс найруулж байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж