“Fucking” бол австрийн тосгон

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

“Fucking” бол австрийн тосгон

        Фото bznwz.com
Австрийн бяцхан тосгон Фукинг (Fucking) –ийн удирдлага төрөлх суурингийнхаа нэрийг солих талаар асуудал дэвшүүлэхээр болжээ. Ойрын хугацаанд энэ чиглэлээр зохих зөвлөлдөөнийг Фукингийн 104 оршин суугчидтай хийх юм. Үүний дараа л тосгоны нэрний цаашдын хувь заяаг эцэслэн шийдэх юм байна.

Дээд Австрид байх энэ тосгоны нэр сүүлийн хэдэн арван жилийн туршид олны анхаарлыг татсаар иржээ. Тосгоны тэргүүн Франц Майндлын ярьж байгаагаар бол, тосгоны анхны “шүтэн бишрэгчид” нь дэлхийн хоёрдугаар дайны үед энд байрлаж байсан америкийн цэргүүд болжээ. Тэд, юуны түрүүнд, Фукингт нэрнээс нь болж “дурлажээ”. “Fucking” гэсэн үг нь англи хэлэнд элдэв долоон утгаасаа гадна хэрэглэгдэж байгаа хам эхээсээ хамаарч “солиотой”(“тасархай”), “новшийн” зэрэг голдуу бүдүүлэг, хар ярианы “хүнд” утга авдаг билээ.

20-р зууны дунд үеэс эхлэн Фукингт англи хэлт улсуудын жуулчид “зугаатай” нэрийг нь халиахаар ирэх нь ихэсчээ. Жил болгон Фукингээс “Fucking” гэсэн бичиг бүхий замын тэмдгийг нь дурсгал болгон авч арилдаг гэнэ.

Фукингчууд төрөлх нутгийнхаа нэрэнд тайван хандахыг нь уриалж байгаа нь ганц энэ тохиодол биш юм. 2009 онд Франц Майндл бээр өөрөө ч тэр, тосгоны бусад 100 оршин суугч ч тэр, суурингийн нэрийг огт инээдтэй гэж үзэхгүй байгаа бөгөөд бусад сониуч жуулчид, харийнхан болон сэтгүүлчдийг өөрсдийг нь залхаахгүй байхыг хүсч байсан юм. Тэр бүх хэл, тэрээр “Их Британид герман хэл дээр бол инээдтэй сонсогдох бөөн бөөн суурингийн нэр байгаа байлгүй” гэж хүртэл мэдэгдэж байсан юм.

Фукинг бол “тасархай” нэртэй цорын ганц тосгон биш ээ. Саяхан ирландын Эффин (Effin) тосгоны тухай хэвлэлүүд шуугисан бөгөөд тэд Facebook-т нутгийнхаа нэрээр албан ёсоор овоглохын тулд чамгүй тэмцэл хийж ялж байсан билээ. Утгын хувьд “effin” бол “fucking”-гийн арай “зөөлөн” хэлбэр юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж