![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2010/9/241280015d959cde/550804ada551f64bbig.jpg)
АНУ-ын “Hearts and souls” ТББ, Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлгийн зүрх судасны тасгийн эмч нартай хамтран Сүхбаатар аймагт 0-18 насны хүүхдүүдэд үзлэг хийлээ. Хүүхдүүдийн төрөлхийн болоод олдмол зүрхний эмгэгийг илрүүлж, эмчлүүлэхэд нь зуучилж тусламж үзүүлэх зрилготой гэнэ. Үзлэг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үнэ төлбөргүй хийгдэв. Эмч нарт үзүүлээд дахин оношоо бататгах, ЭХО-д харуулах шаардлагатай бол Америкаас ирсэн эмчид үзүүлж эмчлүүлэх заавар, зөвлөгөө авч байна. Энэхүү үзлэг нь 2003 оноос эхлэн Монгол орон даяар хийгдэж байгаа юм. Энэ жил анх удаа тус аймагт ирж байгаа гэнэ. Урьд үзлэгүүдэд 3-4 америк эмч явдаг байсан бол энэ жил ганц гадаад эмчтэй явж байгаа. Учир нь монгол эмч нарын чадвар сайжирсантай холбоотой гэнэ.
Б.Батсайхан / Сүхбаатар аймаг /