Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдийн дэргэдэх “Баян эрхт” шашны сургууль байгууллагадсан цагаасаа одоог хүртэл үйл ажиллагаагаа таслалгүй явуулсаар иржээ. Тус шашны сургууль өөрсдийн гэсэн хичээлийн байргүй байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны хаврын дунд сарын билэгт сайн өдөр шинэ сургуулийнхаа шав тавих ёслолыг хийсэн байна. Шинэ сургуулиа босгоход нутгийн сүсэгтэн олны хандив туслалцаа их хувь нэмэр гүйцэтгэж байгаа гэнэ. Баригдах гэж буй сургуулийн байр хоёр давхар бөгөөд дотуур байртай байх ажээ. Мөн хийдийнхээ хажууд байрлах юм байна. Шавь тавих ёслолд сүсэгтэн олон цугларч, лам хуврагууд ном хурсан байна.
Э.Сараа