“Infiniti”-г Хятадад үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

“Infiniti”-г Хятадад үйлдвэрлэнэ

Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motors” тансаг зэрэглэлийн “Infiniti” автомашины үйлдвэрийг дэлхийн хамгийн том зах зээл Хятадад барихаар төлөвлөж байгаа гэнэ. “Nissan Motors”-ын үнэтэй брэнд “Infiniti” автомашины сүүлийн хоёр загвар Хятадад эрэлт ихтэй байгаа юм байна. Өнгөрсөн онд л гэхэд “Nissan Motors” Хятадад 20,000 ширхэг автомашин худалдаалжээ. “Nissan Motors” Хятад руу автомашинаа гаргахад импортын өндөр татвар төлж буйгаас “Infiniti”  автомашины үнэ улам нэмэгдэж байгаа гэнэ. Хятадад “Infiniti” автомашины үйлдвэр байгуулбал зах зээлд машины үнэ буурч, худалдан авалт нь нэмэгдэнэ гэж “Nissan Motors”-ын эдийн засагчид таамаглаж байгаа юм байна.
 

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж