Зургаан хөлтэй хүүхдэд мэс засал хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Зургаан хөлтэй хүүхдэд мэс засал хийжээ

Пакистаны Карачи хотын эмч нар зургаан хөлтэй төрсөн хүүд мэс засал хийжээ. Генетикийн энэ ховор тохиолдлыг эмч нар хэвлийд олдсон гурван ихрээс хоёр нь бүрэлдэж чадаагүйгээс гурав дахь нь зургаан хөлтэй төрсөн гэж тайлбарлаж байгаа юм. Карачи хотын Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний институтын таван эмч хүүгийн илүү дөрвөн хөлийг авах мэс заслыг амжилттай хийжээ.  Хүүд мэс засал хийхийн өмнө эмч нар түүнд бүрэн шинжилгээ хийсэн гэнэ.

Генетикийн өвчнөөс улбаатай ийм гаж төрөлт саяд нэг удаа тохиолддог аж. Хүү Пакистаны нийслэлээс хол ядуу тосгонд төржээ. Хүүгийн ээж түүнийг олох үедээ жирэмслэлтээс хамгаалах ерөндөг тавиулсан байжээ. Хагалгаа хийхээс өмнө хүүгийн зургаан хөлний аль нь түүний өөрийнх нь хөл болохыг тогтоох ажил гарсан аж. Хүүгийн эцэг нь рентгений техникч бөгөөд мэс засал амжилттай болсонд туйлаас их баярлаж байгаа гэнэ. Хүүгийн аав ээжид мэс засал хийлгэх мөнгө байгаагүй учраас хотын захиргаанаас туслахыг хүссэн байна. Одоо эмч нар хүүг жирийн хүүхдүүд шиг болж чадах эсэхийг ажиглаж байгаа гэнэ.


Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж